12.28

Яагаад гадаад кинон дээр өглөө бүр сүү уудаг вэ?

Чи ер нь хэзээ нэг цагт энэ асуултын талаар бодож байсан уу? Tom&Jerry-ээс авахуулаад гадаадын бүх олон ангит эсвэл гэр бүлийн тухай кинон дээр өглөөний цайны үзэгдэлд гэр бүлийн бүх гишүүд 1 стакан сүү ууж байгаа зураглал заавал гардаг. Сүүг дангаар нь уухаас илүүтэй ихэвчлэн сүүтэй цай, хярам, цагаан идээ болгож хэрэглэх нь элбэг гэр бүлд өссөн учраас киноны тийм хэсэг гарахаар би бага зэрэг гайхдаг байж билээ.

Одоо ч би сүүг өдөр бүр зүгээр л дангаар нь аягалаад, залгилж уух зуршилтай болоогүй. Барууныхны л хийдэг зүйл гэсэн бодлоосоо ч тэр үү, энэ талаар судалж байгаагүй юм. Гэтэл саяхан нэгэн хүнсний технологич мэргэжилтэй эгчтэйгээ хүнс цуглуулаад явж байтал тэр сагсандаа “Сайн” сүү авч хийгээд “Махыг сүү орлож чадна. Жимсийг ч сүү орлож чадна. Гэхдээ сүүг юу ч орлож чадахгүй” гэдэг юм байна. Үүнээс нь үүдээд бид хоёр өдөр бүр аяга сүү уухын ач холбогдлын талаар ярилцсан юм. Сонсоод сүү уугаад л баймаар санагдсан шүү:

1. Шүдний хорхойтлоос сэргийлнэ
Сүү нь кальцийн хамгийн баялаг эх үүсвэр гэдгийг бүгд мэднэ. Хөхнөөс гарсан хүүхдэдээ ч өдөр бүр сүү уулгавал шүдний ургалт, бэхжилтийг нь дэмжих бөгөөд хорхой идэхээс хамгаалдаг сайн талтай.

2. Арьсыг гэрэлтүүлнэ
Клеопатра хатан зүгээр ч нэг сүүн ваннд хэвтдэг байгаагүй бололтой. Сүүний найрлаганд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд нь арьсны эрүүл чанарыг тэтгэж, зөөлөн, чийглэг, гэрэлтсэн, залуу, цагаан болгодог. Заавал ванн дүүрэн сүүнд хэвтэх шаардлагагүй, өдөрт нэг аягыг дангаар нь уухад л болно.

3. Хүүхдийн өсөлтийг дэмжинэ
Ясыг нь дэмжиж байж хүүхэд сайн өсөх нь мэдээж. Өдрөөр биш цагаар өсөж яваа үрдээ өдөр бүр аяга сүү уулгаснаар чацархаг, чанга биетэй болох болно. Мөн насанд хүрэгсэд ч өдөр бүр аяга сүү ууснаараа одоо болон ирээдүйд үе мөчний өвчнөөр өвдөх магадлал буурдаг. Гэхдээ сүүний бүх байгалийн кальцийг нь өөртөө шингээн нийлэгжүүлэхийн тулд D витаминтай хослуулан хэрэглэхээ мартуузай.

4. Булчин нэмэхэд тусална
Сүү нь махтай адилхан, уургаар баялаг учраас тамирчид, фитнессээр хичээллэгчид өдөр тутмын хоолны дэглэмдээ заавал багтаасан байдаг. Ялангуяа хүнд бэлтгэл сургуулилтын дараа заавал сүү уудаг нь сульдаж задарсан булчингаа нөхөн сэргээж, түрүүнд авсан ачаалалдаа тохирон нэмэгдэхэд нь тустай байдаг аж. Мөн сүү нь булчингийн өвдөлтийг буулгаж, алдагдсан шингэнийг нөхөх чадвартай.

5. Стрессийг бууруулна
Сүүнд агуулагдах олон амин дэмийн ачаар бид стрессээс ангид амьдрах боломжтой. Их ажлын дараа, оффис дээрээ оройтож ажиллахдаа нэг аяга бүлээн сүү ууж байгаарай. Ингэснээр мэдрэлийн эсүүд тайвширч, булчингийн ядрал багасна.

Өдөр бүр сүү уух эдгээр шалтгааныг сонсоод алийг нь авах вэ гэсэн асуулт тулгарахад хамгийн түрүүнд эгчийн маань сонгож авсан “Сайн” сүү санаанд орсон. Лангуун дээрх олон сүүнээс яагаад үүнийг сонгосныг нь асуухад:

1. Хүнээс бараг хамааралгүй, бүрэн автоматжуулсан, дээд зэргийн цэвэрхэн орчинд ариутгаж савладаг гэнэ. 
2. Амтлаад үзэхэд хуурай сүүний хольцгүй, цэвэр үнээний сүү гэдэг нь мэдэгддэг гэнэ.
3. Өглөө, өдөр, орой шууд уухад тохиромжтой, хялбархан савлагаатай гэнэ. Савтай нь шууд шарах шүүгээнд хийгээд халаачихаж болдог учраас цаг хэмнэдэг, мөн нэг дусал ч үлдэлгүй юүлэгдэж мөнгө хэмнэдэг гэсэн. Ер нь л өдөр бүр сүү хэрэглэдэг, мөн орчин үеийн дэвшлүүдийг хэрэглээндээ нэвтрүүлдэг бүсгүйчүүдийн авах ёстой л сүү санагдсан. 

www.emegteichuud.mn