Энэтхэгийн Барейли хотын дэггүй хоёр сармагчин зорчигчдоор автобусаа дүүрэхийг хүлээх зуур хойд талын суудал дээрээ зүүрмэглэж байсан унтамхай жолоочийн автобусыг хулгайлж дөнгөсөн гэнэ шүү.

Гэхдээ жолооны сургалтад суугаагүй “жолооч нар” хол явж чадалгүй өөр нэгэн автобусыг мөргөж зогссон аж. Хурдан шаламгай гэмт этгээдүүд хэргийн газраас зугтаж амжсан байна.
www.wikimon.mn