“Хордлогын үндэсний төвд мансуурсан байдалтай хүн ирлээ” гэсэн мэдээлэл даваа гаригт цагдаагийн байгууллагад ирсэн аж. Энэхүү дуудлагаар шалгахад "Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух Т /эр.18н/ нь гэртээ ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мөн өнгөрөгч шөнө 22:00 цагт "Гачууртын ..." тоотод ахуйн хэрэглээний газ үнэртсэн хүүхдүүд байсныг мэдээллийн дагуу илрүүлжээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд оршин суух Б /эр.18/, Б /эр.17н/, Т /эр.16н/ нар ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурсан байсан аж. Хэргийн газраас эд мөрийн баримтаар газ /220гр/ хураан авч, Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn