Монголын топ баячуудын нэг гэгддэг "МАК"-ийн Б.Нямтайширын охин Н.Цэлмүүн нөхрөөсөө салснаасаа хойш "Хас"-ын Ч.Ганхуягийн дүүтэй хэсэг хугацаанд үерхэж байсан. Тэгвэл Н.Цэлмүүн шинэ амрагаараа УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшийг сонгоод багагүй хугацаа өнгөрсөн гэнэ. Н.Цэлмүүн энэ удаа зүгээр нэг үерхээд салахыг хүсээгүй бололтой. Учир нь Н.Цэлмүүн Сү.Батболдын бэр болно гэх шуум сонсогдох болов. Түүгээр ч зогсохгүй үүнээс нь болж НАМЗХ-ны залуус хагаралдсан гэх сураг ч байна. Ямартай ч Б.Баттүшиг Н.Цэлмүүний “эцсийн сонголт” бололтой.
С.НАРАН