01.02

Алслагдсан сумуудад түргэн тусламжийн машин олгов

Улаанбаатар хотын 9 эрүүл мэндийн байгууллагад,18 аймагт нийт 47 түргэн тусламжийн автомашиныг олгохоор тендер зарлан сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар “өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хөдөө орон нутгийн тэр дундаа алслагдсан  сумуудад эмнэлэгийн тусламжийг түргэн шуурхай хүргэх зорилгоор энэхүү үйл хэргийг малчин ардад  чиглүүлэн хийлээ” гэв.

Өмнө наймыг нь олгосон бол японы Ниссан маркийн түргэн тусламжийн автомашиныг Сүхбаатар аймгийн  Асгат, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Төв аймгийн Аргалант, Хэнтий аймгийн Батноров, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан,  Ховд аймгийн Ховд болон Мөст  зэрэг нийт аймгийн алслагдсан 9 суманд тус тус олголоо. Мөн удахгүй япон улсаас захиалсан түргэн тусламжийн автомашины дараагийн цуваа ирэх болно гэж хэллээ.

www.TOP.mn