Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн ард дулааны шугамын худагт хүн нас барсан байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2016 оны 01дүгээр сарын 01-ний өдрийн 14:55 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж /нэр, нас, гэрийн хаяг тодорхойгүй/ эрэгтэй хүн унаж нас барсан байдалтай байсныг гарган Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Л.Энхболдод хүлээлгэн өгчээ. Одоогоор үхлийн шалтгааныг тодорхойлоогүй байна.
www.TOP.mn