Жүжигчин Мила Кунис өөрийн ажлаас болж хайртай эртэйгээ муудалцсан гэнэ шүү. Мила бүсгүй гэртээ суусаар залхсан гэж Катчерт хэлтэл цаадах нь түүнийг дэмжихийн оронд ажил хийхийг нь хориглосон байна. Уайатт охиноо төрүүлсний дараагаар Кунис бүсгүй гэрийн ажил хийж залхаад, олон нийтийн арга хэмжээнээс холдсон ч өөрийн бие төлөөлөгчид боломжийн төсөл байвал олохыг үүрэгджээ.
Ингээд Мила “Муу ээжүүд” кинонд тоглох гэрээнд гарын үсгээ бараг зураад байтал Катчер бачууртлаа уурласан гэнэ. Жүжигчин эр охин нь ээжээсээ хол байхад дэндүү балчир байна гэж үзсэн тул ийм үйлдэл хийв. Хоёр, гурван хоног таг дуугүй явцгаасны эцэст Мила, Эштон хоёр ялихгүй зүйлээс болж муудалцахгүй байхаар шийдэн эвлэрсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn