01.04

Олон улсын шатрын рейтингээр манай тамирчин гуравдугаарт орлоо

Олон улсын шатрын холбооноос гаргасан рейтингээр дэлхийн шилдэг шатарчин охидын чансаанд Д.Номин-Эрдэнэ гуравдугаарт жагсчээ. ОУШХ-ноос 2016 оны эхний сарын рейтингийн жагсаалтыг гаргахад шилдэг 10 шатарчныг дунджаар байр эзлүүлсэн ба эцсийн дүнгээр манай улс 172 улсаас 57 дугаар байрт жагссан байна.

Энэхүү жагсаалтыг ОХУ тэргүүлж, БНХАУ, Украин зэрэг улсууд удаалжээ. Харин  Монголын шатарчдын рейтингийг Их мастер Б.Гүндаваа тэргүүлсэн бол залуу шатарчин Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ хоёрдугаарт бичигдэж байна.

www.medee.mn

Б.ТУЯА