01.04

Өнөөдрөөс цахим газар өмчлөлд сонгогдсон иргэдийн бүртгэл эхэлнэ

Тавдугаар ээлжийн бүртгэлээр нийт 140 мянга орчим иргэн  газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн  газар өмчлөх  эрхтэй боллоо.  
Өнгөрсөн жилээс эхлэн НИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж нийт 72 000 иргэн өөрийн өмчийн газартай болсон байна. Сонгогдсон иргэд өөрийн сонгогдсон харъяа дүүргийн өмчийн харилцааны албанд хандана уу. Бүртгэл 2016 оны 01 сарын 04-нөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ныг дуустал бүртгэнэ.

Хүсэлтээ баталгаажуулах
1. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны байранд,
2. Баянзүрх дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны байранд,
3. Хан-Уул, дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны байранд, тус тус өргөдөл гарган баталгаажуулна. 
Бүрдүүлэх материал
1. Өөрсдийн биеэр ирч бүртгүүлж буй иргэд Иргэний үнэмлэхний хуулбар./Нотариат/
2. 18 нас хүрээгүй хүүхэд итгэмжилж буй бол тухайн хүүхдийн төрсний гэрчилгээг төрсөн эхийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт. /Нотариат/
3. Өөрсдийн биеэр ирэх боломжгүй болон гадаадад оршин сууж байгаа иргэд нотариатаар батлуулсан итгэмжлэл авч ирэх шаардлагатайг анхаарна уу.

www.TOP.mn