Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016 онд эрсдэлийн үнэлгээгээр их, дунд үнэлэгдсэн 40512 шалгуулагч этгээдийн 53887 обьектод шалгуур үзүүлэлтээр давхардсан тоогоор 95683 обьектоос 9924 обьектыг төлөвлөгөөт шалгалтад хамруулна. Мэргэжлийн хяналтын байгууллагуудаар авч үзвэл, МХЕГ-аас 142 /1,4%/, НМХГ-аас 3842 /38,7%/, аймгийн МХГ-ууд 5940 /59,9%/ обьектод тус тус төлөвлөгөөт шалгалт хийнэ. /График 2-оор 2013-2016 оны хяналт шалгалтын төлөвлөлтийг харьцуулан үзүүллээ/

Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнээс гадна хор хөнөөл, аюулыг тогтоох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахын тулд 38 асуудлаар тандалт судалгаа, 12 асуудлаар хяналт шинжилгээ, 36 асуудлаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, 33 асуудлаар салбарын сургалтыг төлөвлөн хэрэгжүүлнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын обьектын эрсдэлийн үнэлгээ, 2015 оны хяналт шалгалтын төлөвлөлтийн хэрэгжилт, 2016 оны төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж үзэхэд дараах давуу тал ажиглагдлаа. Үүнд:
1. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2015 онд эрсдэл өндөртэй 9381 обьектод төлөвлөгөөт шалгалт төлөвлөснөөс 4220 обьектын эрсдэл буурч бага ангилалд шилжсэн үр дүнтэй байна.
2. Мэргэжлийн хяналтын байгууллага үйл ажиллагаандаа цахим систем нэвтрүүлж, анх удаа системээр эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлтийн ажлыг хийсэн.
3. Олон нийтэд шалгалт хийхээр зарлагдсан аж ахуйн нэгж, байгууллагууд шалгалтад хамрагдах эсэхээ өмнөх онд урьдчилан мэдсэнээр зөрчил дутагдал, эрсдэлээ бууруулах томоохон арга хэмжээ авч ажиллаж, улмаар эрсдэлийн түвшин буурахад эергээр нөлөөлжээ.
4. Бага, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн төлөвлөгөөнд ороогүй аж ахуйн нэгж, байгууллагууд мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээ авах, салбарын сургалтад хамрагдах, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл авах хүсэл, эрмэлзэлтэй болсон байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
www.TOP.mn