Монголын зурхай, Сүнс судлалын академийн хүндэт доктор, увидаст, үзмэрч Ж.Мөнхжаргал: Визний асуудлаар ирсэн хүмүүс хүссэн орон луугаа саадгүй зорчиж, очсон хойноо сайн сайхан яваа гэдгээ надад дуулгадаг
“Эрдэнэт хүмүүний биеийг олж төрнө гэдэг үй түмэн арвай цацахад ганцхан нь зүүний торгон үзүүр дээр тогтохтой адил ховорхон заяа” гэж өвөг дээдэс маань ярьдаг. Хүмүүний ховорхон энэ заяанд жаргал зовлон, үхэл хагацал, учрал, баяр, гуниг гээд юу эс тохиолдох билээ. Хүмүүний заяа төөргийг үзэж, засч залруулдаг ид шидтэй гэх мэргэч, төлөгч, зурхайч нар өнөө цагийн аясаар хаа сайгүй болсон. Гэвч ихэнх нь мөнгө төгрөгний хойноос улайран шунагчид бол миний уулзсан хүн байгалиас заяасан төрөлхийн авъяастан билээ. Энэ хүнийг Монголын Зурхай Сүнс Судлалын Академийн хүндэт доктор Ж.Мөнхжаргал гэдэг. Ер бишийн увидас чанартай ч энгийн даруухан, эгэл биш атлаа сайхан сэтгэлээрээ бүхнийг бишрүүлж, аврал хайн ирэгч хүн бүрийд элгэмсэг дотно хандаж чадах бүхнээ хүн арддаа харамгүй зориулж яваа түүнтэй хөөрөлдснөө хүргэе.
-Уншигчдад маань та сонин содон байх болно гэдэгт итгэлтэй байна. Та морин хуур хуурдаж хүний асуултанд хариулж байгаа нь их сонин санагдлаа?
-Морин хуур бол Монголчуудын билгэдэл. Монгол хүнийг морьгүйгээр зүйрлэхийн аргагүй байдаг. Харин морин хуур дарахад айл гэрийн жавар үргэж, хүний хийморь сэргэдэг. Би морин хуурын аялгуугаар сахиусаа залах дуртай. Морин хуурыг үзлэг болон засалд хэрэглэдэг. Морин хуур тоглож байгаа маань сахиусаа дуудаж байгаа хэрэг юм. Хуураа тоглоод эхлэхээр тухайн хүний өнгөрсөн, одоо, ирээдүйн сайн муу бүх зүйл яг л кино шиг нүдэнд харагдаж эхэлдэг. Би морин хуур, хулсан хуураа тоглохдоо өөрийн бүх хайрхануудтай харилцдаг, савдагуудтай холбоо тогтоож хүч чадлын харилцаа тогтоож байгаа юм. Ингэсний дараа хүнийг үзэхэд бүх зүйл маш тодорхой харагддаг. Үүний үндсэн дээр тухайн хүндээ таньд энэ юм чинь болохгүй байна, тэр зүйл чинь болж байна, энэ зүйл чинь сайн гэж хэлж өгдөг. Миний хувьд дан ганц морин хуур тоглохоос гадна цан цохих, хулсан хуур тоглох, шатаж байгаа галд харах, дун үлээх, өөрийнхөө гарын алганд харж, үнэрлэж, амталж, судас барих зэргээр олон аргаар мэргэлдэг дээ.
Эмч өвчтөнг үзээд оношилж эмнэлгийн аргаар эмчилдэг. Харин би өвчнийг нь оношилохоос гадна учир шалтгааныг нь хэлж өгдөг. Шалтгааныг олох юм бол ард, европ аль ч эмнэлэг өвчинг эдгээж чадна. Манай найзын ээж ухаан алдаад ухаан орохгүй байсныг би үзээд булаг бузартуулснаас болж гээд тэр булгыг зааж өгөөд тахиж аргад гэж хэлсэн. Найз маань аавтайгаа зөвлөөд энэ хүний хэлснээр нэг яваад үзье гээд тэр булгийг тахиад ирэхэд ээж нь ухаан ороод зүгээр болсон байсан. Одоо эрүүл саруул явж байгаа.
-Таны увидас их багад чинь илэрсэн гэсэн. 6 настай хүүхэд увидасын шинж яаж илэрсэн юм бол. Сонин байна л даа?
-Зургаан настай байхдаа ээж, аавдаа “манай алдсан мал тэнд байна, манайд тэндээс хүн ирнэ” гэж хэлдэг байсан. Хэд хэдэн удаа морь малаа харж байгаа мэт хэлэхээр ээж, аав маань гайхаж нутгийн номтой хөгшнөөс асуухад “удам дамжсан увидастай, учиртай хүүхэд байна. Увидасыг нь хайрлаж яв. Хамаагүй хүнд мэдэгдэх хэрэггүй ” гэсэн гэдэг. Тэр цагаас хойш увидас маань илэрч эхэлсэн. Түүний дараахан нэг удаа манай гэрийн ноход тойрч бороогоод, ууль дуугараад байсан. Ээж ихэд сэжиглэж билээ. Би тэр үед яавал дээр вэ гэж бодож байтал манай хотон дахь цагаан чулуу гэнэт гэрэлтэж харагдсан. Би тэр чулууг аваад малын гишгэдлээс холтгож гэрийн хойно байдаг жижиг довцог дээр тавин овоо босгоод ээжтэйгээ хамт буцаад иртэл дүү маань хөхөө амлаагүй цагаан ишиг хээр унтчихаж гээд аваад ирсэн байсан. Би ээждээ энэ тухай хэлээд нөгөө ишгээ “бурхан” гэж нэрлэе гээд сэтэрлэснээс хойш ямаа маань өсөж эхэлсэн. Миний бодлоор лус савдаг хайр ивээлээ өгсөн нь илт мэдэгдсэн.
-Таны хувьд удам дамжсан уу, мөн хэд дэхь жилдээ олон түмэндээ буянаа түгээж байна вэ?
-Манай удамд увидастай хүмүүс олон байсан. Миний увидас өвөөгөөс маань уламжлагдан ирсэн. Өвөө маань Баянхонгор аймгийн Баянлиг сумын хүн. Өвөө маань Лхамдэмид гэж нутаг хошуундаа алдартай мэргэч төлөгч, увидастай чадалтай хувилгаан хүн байсан юм билээ. Нэг удаа айлын нялх хүүхэд өнгөрөөд хойдохыг нь үйлдээд, ажил явдал нь сайхан бүтлээ гээд цайлаад сууж байхад нь “та нар яахаараа амьд хүүхдээ оршуулчихдаг юм бэ” гээд тэврээд ороод ирсэн гэдэг. Тэгээд ном уншлага хийж, шившлэг хийгээд босгоод ирсэн гэдэг. Тэгж амийг нь аварсан хүүхэд нь гээд 60 гаруй настай хүн “Өвөө чинь миний амийг аварч байсан. Чамтай уулзахгүй бол болохгүй” гээд над дээр ирж л байсан.
Би өөрөө Баянхонгор аймгийн Заг сумын Жулчин гэдэг айлын хүү. Миний ээж Цэвээн гэж бариач хүн байдаг. Мөн нэг дүү маань Цэрэндорж гэж увидастай хүн бий. Энэ хоёр маань одоо Эрдэнэтэд амьдардаг. Бариа засал хийж Эрдэнэтийн ард түмэнд буян үйлдсэн хүмүүс бий. Миний өөрийн увидас анх 6 настайд маань илэрсэнээс хойш өнөөдрийг хүртэл олон түмэндээ буян болж явна даа.
-Танд өвлөгдсөн авъяасаас өвөөгөөсөө уламжилсан өнгөрснийг эргүүлдэг онцгой чадвар бий юу?
-Онцгой гэвэл би тухайн хүнтэй зургийг нь харж байгаад өнгөрсөн хүнийг уулзуулж чаддаг. Гэхдээ хугацааны хувьд хүн хүн өөр. Уулзах хугацаа заримд нь их байхад зарим хүнийх хоромхон зуур уулзаад өнгөрөх жишээтэй. Энэ нь тухайн хүнээсээ, ямар уул ус, лус савдаг тахьдаг байсан зэргээсээ шалтгаалдаг байх.
-Нас барсан хүн эргэж төрлөө олдог гэж ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
Хүний хамгийн сүүлийн төрлийг нохойн төрөл гэдэг. Үүнээс бодоод үзэхэд хүн ямар ч айлд ямар ч газар төрж болно. Нэг лам шавьдаа зүүн зүгт нэг айлд бий. Тэнд сүү самраад байж байгаа төрөх нь дөхсөн эмэгтэй байгаа. Тэднийд энэ судрыг олруулж өгөөрэй гээд амьсгаа хураажээ. Шавь нь зүүн зүг рүү явж байтал тэр айл нь тааралдаж судрыг оруулж өгсөн гэдэг. Тэр лам өөрийнхөө төрөх газрыг мэдээд шавиа явуулсан байх жишээтэй.
-Танд үзүүлж харуулж, өөрсдийгөө даатгуулах гэж байгаа хүмүүс үүдэнд чинь оочерлосон байна. Хүмүүс ер нь ихэвчлэн юу үзүүлдэг вэ?
-Хүний амьдралд юу эс тохилдох билээ дээ. Янз бүрийн л хүмүүс ирнэ дээ. Мал ахуй болон эд зүйлсээ алдсан, элдэв саад бэрхшээлтэй учирсан, хүнд хэцүү байдалд орсон, юу хийх, яах вэ гэж зөвлөгөө авах гэсэн хүмүүс л их ирнэ. Ер нь хүний амьдралын хамгийн нандин зүйлийн сонсож, өөрийнхөө чадахын хэрээр тусалж, зөвлөж, арга замыг нь зааж залруулж явна. Энэ бол тэр болгон хүнд тохиолдоод байдаггүй , хүмүүстэй тэр бүр хуваалцаад байдаггүй, сэтгэлийн гүн дэх нарийн бүхнийг уудалж ярилцана гэдэг хамгийн том завшаан. Ингэж хүмүүст тусалж, байгаа маань бурханы хүн болж төрсөний минь нэг том буян заяа юм даа.
Сүүлийн үед над дээр ирж байгаа хүмүүсийн ихэнх нь визний асуудлаар их хандах болжээ. Гадны аль ч орон луу явахад виз гэж том асуудал үүсдэг билээ. Би чадах чинээгээрээ визийг нь хурдан гаргах үүднээс тусалж, засал гүрэм хийж, тэр бүү хэл очсоныхоо дараа сайн сайхан явуулах бүхий л заслыг нь хийж өгдөг. Над дээр визний асуудлаар ирсэн хүмүүс ер нь хүссэн орон луугаа саадгүй гарч, очсон хойноо ч сайн сайхан яваа гэдэгээ дуулгаж, талархалаа илэрхийлдэг.
-Таныг бас интернэт лам гэдэг нэрээр хүмүүс таньдаг юм билээ. Энэ ямар учиртай нэр вэ?
-Гадаадад байгаа Монголчуудадаа зориулж ном засал хийдэг энэ засалыг би олон жил хийсэн. Одоо ч надтай харилцаатай байж, засал номоо хийлгэж, араа даатгуулдаг маш олон хүн бий. Засал ном хийхэд тэр хүн заавал хажууд байх шаардлагагүй. Сэтгэл ойр байвал бие ойр байхаас илүү байдаг. Тиймээс тухайн хүнтэйгээ засал хийх, ном унших цаг хугацаагаа сайтар тохироод цаад хүн маань яг цагтаа сэтгэлдээ сүсэглэж чадвал миний уншсан ном эзэндээ хүрч, үр өгөөжөө өгдөг юм.
-Та үзлэг хийгээд дараа нь засал хийдэг үү?
-Зурхай бол маш том шинжлэх ухаан. Зурхай дотроо шар зурхай, хар зурхай, одон зурхай,бие махбодийн зурхай гээд олон төрөл байдаг. Үүн дотроос “махан нүдэнгүүд” буюу төрөлхийн зөн билэг авъяасаараа хардаг хүмүүс бий. Би энэ төрлийн хүн. Бурханаас өгсөн хувь, төрөлхийн өвлөгдсөн авъяас гэдэг чухал. Тэр хүн бүрт заяадаггүй зүйл. Шаардлагатай гэж үзвэл заслыг нь хийж өгдөг. Харин тухайн хүний шалтгаанаас хамаарч засал ном нь өөр өөр байдаг. Тухайлбал үхээр, эд идээний бузар, хар, цагаан хэл амны хариулга, лусын хорлол гэх мэт бүхий л заслыг хийнэ. Өөрийн сахиус хийдэд шавилан суусан багш нарын буян билээ. Эрдэм номтой, чадалтай сайн багшаас сайн шавь төрөх ёстой. Хоёр жил хийдэд шавилахдаа Гүрдава Ренбүүчи багшид шавь орж, нэлээн ном үзэж, лусын хорлолыг газар устай нь зурж хэлж, өргөлж өгдөг болсон.
-Танд үзүүлж байсан хүмүүсийн сонин тохиолдлоос яриач?
-Олон хүмүүс үзүүлдэг болохоор олон ч сонин тохиолдолтой таарч байсан. Заримыг нь ч бүүр мартчихаж. Нэг хүн ухаан алдаад эмнэлгээр яваад засал аваагүй юм билээ. Ах нь над дээр ирээд би тэр хүнийг нуруун дээр нь сахиусаа гурав залаад босгосон доо. Бие чинь яаж байна гэсэн чинь “Би дөнгөж сая Америкт онгоцноос буулаа” гэж билээ. Бас нэг айлд орсон чинь бурханых нь уруул урагдчихсан байсан. Тэгтэл хүүхдийнх нь уруул бас урагдчихсан байсан. Ингээд үүнийг зассанаар хүүхдийнх нь амны өвчин эдгэсэн. Нэгэн эмэгтэй бас ирээд бүх зүйл маань бүтэлгүйтэж, амьдрал маань сайжрахгүй байна гэж ярихад нь би “яаагад ийм байдаг билээ, чамайг үүнээс хойш өөдрөг явуулна” гэж хэлээд цэнхэр хадганд дөрвөн бэрх шагай боож үүнийгээ сайн дээдэлж яваарай гэж өгсөн юм. Тэгтэл нөгөө эмэгтэй маань гарах гээд үүдрүү дөхөж явснаа “урьд шөнө ээж маань зүүдэнд ирээд охин минь энэ цэцгийг дээдэлж яваарай, тэгвэл чи их сайн явна гээд цэнхэр цэцэг бэлэглэсэн” гэж хэлсэн нь миний цэнхэр хадаг өгсөнтэй яг таарч байсан. Энэ мэт жишээ маш олон бий.
-Магадгүй бидний ярилцлагыг уншаад тантай холбогдох хүсэлтэй хүмүүс байх болов уу. Яаж холбоо барих вэ?
-5 шарын автобусны буудалаас баруун тийш хагас буудал яваад “Шинэ Алтай” зочид буудал. Утас:99359672, 96661699 дугаараар холбогдож болно.
www.top.mn